2. Хэрэглэгч болон бүртгүүлэх
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “NEXT”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “NEXT”-с Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- “NEXT”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “NEXT”-д нэвтрэх боломжтой.
- “NEXT”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
- Хэрэглэгч нь “NEXT”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч “NEXT”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд www.NEXT.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/NEXTelectronics-д хандан мессеж илгээх,online@NEXT.mn цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- “NEXT”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Нэкст Электроникс” ХХК хариуцна.
5. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа
- “NEXT” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “NEXT”-ээс мэдэгдэл илгээнэ.
- Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-72 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний захиалгын төлбөрийг цахим зээлийн үйлчилгээгээр төлөх нөхцөлд банк таны зээлийн хүсэлтийг баталсан цагаас хойш 24-72 цагийн дотор захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.