Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэХямдралтайБрэндЗурагтХөргөгч, ХөлдөөгчУгаалгын машинЗөөврийн компьютерПлитк, Шарах шүүгээТавилгаТоос сорогчDJIНэкст МедиаБайгууллагад

Түгээмэл асуулт, хариулт

Түгээмэл асуулт, хариулт

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Тогтвортой хөгжлийн тайлан
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

Апп татах

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах

Худалдан авалт хийхэд заавал веб сайтын гишүүн байх шаардлагатай юу?

Тийм. Та худалдан авалт хийхийн тулд өөрийн имэйл хаяг эсвэл фэйсбүүк хаягаараа бүртгүүлсэн байх шаардлагатай. Өөрийн овог нэр, утасны дугаар, имэйл хаягийн мэдээллийг бүрэн зөв оруулахад худалдан авалт хийх үе шатыг хөнгөвчилж цагийг тань хэмнэх болно. 

Бүртгүүлсэн тохиолдолд ямар нэгэн урамшуулал байгаа юу?

Мэдээж тэгэлгүй яахав. Бид үнэнч хэрэглэгчиддээ урамшуулах зорилгоор худалдан авалтын үнийн дүнгийн 1%-тай тэнцэх NextPoint урамшууллын оноог таны бүртгүүлсэн хаягт олгох болно. Цуглуулсан оноогоо миний хэтэвч цэснээс хянах боломжтой.

Интернэт дэлгүүрийн барааны үнэ бусад салбар дэлгүүрийн барааны үнэ ямар ялгаатай вэ?

Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй адил байх бөгөөд зарим хөтөлбөрт урамшууллын онцлогоос хамааран хямд байх тохиолдол байна. Худалдан авалтын үнийн дүнгийн 1 хувийг цахим хэтэвчиндээ авах боломжтой. 

Интернет дэлгүүрийн хямдралтай үнээр авч байгаа тохиолдолд дагалдах бэлэг урамшуулал ирдэг эсэх?

Тийм. Та өөрийн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийг бэлэг урамшууллын хамтаар салбар дэлгүүрийн үнээс илүү хямдаар захиалан авах боломжтой.

Сайтаар дамжуулан худалдан авалт хийхэд заавал интернет банк эсвэл ОУ - ын шилжүүлгийн эрхтэй байх шаардлагатай гэж боддог?

Та өмнө нь интернет худалдан авалт хийж байгаагүй бол сайтын болон facebook чат эсвэл интернет захиалгын 77199999 утсаар холбогдоход л хангалттай.

Онлайнаар авч байгаа тохиолдолд лизинд хамрагдаж болдог эсэх

Та ХХБ болон Хаан банкны лизингээр өөрийн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүн авах бүрэн боломжтой. Сайтын болон facebook чат эсвэл интернет захиалгын 77199999 утсаар холбогдоход л хангалттай. Хэргэлэгч та лизингийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Баярлалаа

Онлайнаар авч байгаа бүтээгдэхүүн доголдолтой эсвэл үйлдвэрийн гэмтэлтэй тохиолдолд шинэ бараагаар сольж болох эсэх?

Нэкстийн бүх салбар дэлгүүр болон Интернет дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүгд нэгдсэн агуулахаас гардаг. Үйлдвэрийн гэмтэлтэй болон сэвтэй бараа бүтээгдэхүүн байвал өөр ижил загвараар худалдан авагчын цаг завыг алдуулалгүйгээр хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Хөдөө орон нутгаас онлайнаар дамжуулан захиалж болдог эсэх

Болно. Бид таны захиалсан барааг хотоос орон нутаг явах унаанд бүрэн бүтэн, ажиллагааны найдвайртай байдлыг шалган баталгааны хуудсын хамт хүлээлгэн өгнө

Худалдан авсан барааг хотоос гадагш хүргэж өгөх үү?

Хүргэж өгнө. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 5000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна

Танай веб сайт 24 цагийн ажиллагаатай юу?

Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 08.30-17.30 , Бямба гарагт 11.00 - 17.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллах бөгөөд та ямар нэгэн заавар зөвлөмж болон хүссэн асуултандаа хариулт авах боломжтой

Худалдан авсан барааг буцааж болох уу?

Болно. Гэхдээ худалдан авсан барааг ямар шалтгаанаар буцааж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээс тодорхой хэмжээний суутгал төлөгдөх болно. Бараа буцаалтын талаар энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

Бараа буцаахад мөнгөн дүнгээс яагаад 10%-ийн шимтгэл авдаг юм бэ?

Интернет банкны гүйлгээнд таны үнийн дүнгээс 3% хүртэл шимтгэлийг бид төлдөг. Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд уг банкны шимтгэл, болон хүргэлт, савлалт гэх зэрэг үйлчилгээ үзүүлсний 10%-ийг таны төлбөрийг буцаахдаа суутгадаг.

Танай интернэт дэлгүүрээр зарагдаж байгаа барааг хаана очиж үзэх боломжтой вэ?

Бид таны захиалсан барааг агуулахаас хаягаар шууд хүргэдэг тул та худалдан авалт хийхээсээ өмнө бараагаа
салбар дэлгүүрээр дамжуулан үзэх боломжтой.

НӨАТ, E-Баримт өгдөг эсэх?

Интернэт дэлгүүрт тавигдсан бараануудын үнэ нь хямдрал урамшуулал болон НӨАТ бүгд орсон эцсийн жижиглэн худалдааны үнэ юм.

Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч