ГАЙХАЛТАЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ ДИЗАЙН
Тохируулах ч шаардлагагүй, цэнэглэх ч хэрэггүй – дуулгаа өмсөөд, дугуйн дээрээ суугаад шууд яв!
Манай замын дуулганы цувралын WingBack загвар нь минималист дизайнтай хэдий ч “далавч” хэлбэрийн хийцийнхээ дор өндөр түвшний технологиудыг агуулсан. Үүнд гүйцэтгэлийн (performance) ангиллын дуулгануудад ашиглагддаг технологиуд ч багтсан.
WingBack нь гүн агааржуулалтын суваг, нарийн хийцтэй бүтэц, арын хэсгийн салангид ирмэгээрээ спортлог төрхийг тодотгодог. Поликарбонат (PC) ба полистирол (EPS)-ын хослол нь ердөө 240 гр жинтэй, маш хөнгөн мэдрэмжийг өгдөг.
Салхинд хийсэхгүй FlowStraps оосор нь тусгай хуваарилагч (strap distributor) шаарддаггүй.
Zoom Ace тохируулагчийн тусламжтайгаар дуулгыг толгойн хэмжээнд хурдан тааруулах боломжтой бөгөөд гэзэгтэй үед ч зай гаргаж өгдөг.
Тиймээс: дуулгаа өмсөөд, fixie унаачдын хэв маягаар аяллаа эхлүүлээрэй 🚴♂️