ДООРОО ХӨРГӨХ ТАСАЛГААТАЙ ХӨРГӨГЧ
Доод талдаа хөлдөөх тасалгаатай хөргөгчүүд нь технологид хандах шинэ үзэл бодлын илэрхийлэл юм.
ЭНГИЙН БӨГӨӨД ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
Samsung инвертортой хөргөгчүүд нь ашиглалтын хувьд ая тухтай, тохиромжтой, энгийн хялбар байх талаас нь тооцон бүтээгдсэн бөгөөд илүү зүйлгүй, минималист боловч загварлаг хийцтэй учир бүх төрлийн интерьер дизайнтай гал тогоонд төгс зохицох ба багахан зайд ч багтах болно.
NO-FROST ТЕХНОЛОГИ
Samsung No Frost технологи нь бүтээгдэхүүнийг хэт хөргөж, хөлдөөхгүй бөгөөд цан, мөс үүсгэхгүй хамгийн тохиромжтой температурт жигд хөргөн хадгалах боломжийг олгоно. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний шинэхэн байдал, шимт бодисууд, харагдах байдал удаан хадгалах болно.
MULTIFLOW ОЛОН УРСГАЛТ ХӨРГӨХ СИСТЕМ
MultiFlow систем суурилагдсан хөргөгчний хөргөх систем нь арын хананд байрлах тооны нүхээр урсан гарах маш олон тооны хүйтэн урсгалаар бүрдэж ажилладаг. Хүйтэн агаарын урсгал нь тавцан бүрт жигд тархан орсноор хөргөгчний доторх орон зайг жигд хөргөх болно.
ИЛҮҮ ИХ ШИНГЭН ЗҮЙЛИЙГ ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ
Хаалганы хананд байрлах өргөн, гүн тавиурууд Big Guard нь илүү олон тооны шингэн зүйлийг хөргөж хадгалах боломжтой болсон. Том савалгаатай сүү, лаазтай болон шилэн савлагаатай ундаа, жүүс гээд олон төрлийн бүтээгдэхүүн агуулах боломжтой.
LED ГЭРЭЛТҮҮЛЭГ
Хөргөгчний дээр хананд байрлах LED гэрэл нь тусгал сайтай, тод гэрэлтэх бөгөөд хөргөгчний хаана ч байгаа бүтээгдэхүүнийг олж харахад төвөггүй байх болно. Тийм ч чухал биш санагдаж магад, гэхдээ энэ нь хөргөгчөөс авах зүйлээ хайх цагийг тань хэмнэнэ, давхар цахилгаан хэмнэх болно.
DIGITAL INVERTER КОМПРЕССОР
Samsung компрессор нь таны хөргөгчтэй ажиллах хэв маягт болон агаарын чийгшлийн түвшинд тохируулан автоматаар солигдон ажиллах 5 горимтой. Энэ нь хөргөгчийн температурыг тогтмол барих, компрессорын элэгдлийг багасгах болон дуу багатай ажиллах зэрэг олон давуу талуудыг бий болгодог.
VOLT CONTROL НЭМЭЛТ ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ
Цахилгаан хүчдэлийн гэнэтийн хэлбэлзлээс хамгаалах VoltControl систем нь цахилгааны хүчдэл 300В болтол буурах болон 400В болтол гэнэт нэмэгдэх үед тогтворжуулах бөгөөд энэ нь хөргөгчний эдэлгээг уртасгах давуу талтай.