
Тиймээ та зөв уншсан. Буйдан бол үхлийн аюултай тавилга.
Бид хоногийн 24 цагийн 8 цагийг нь ажил дээрээ өнгөрүүлдэг. 7-8 цагийг унтаж буюу орон дотроо өнгөрүүлдэг бол үлдсэн 8-9 цагийнхаа тал хувь буюу 3-4 цагийг буйдан дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Гэтэл яагаад буйдан минь үхлийн аюултай болчих воо гэж бодож байж магадгүй. Энэ нийтлэлээр таны яагаад гэсэн асуултанд бүрэн хариулт өгөх тул та дуустал нь уншаарай.
Ажил, сургуулиасаа ядарч ирээд хамгийн түрүүнд тухлан суудаг, гэр бүлээрээ цуглаж цагийг өнгөрүүлдэг тэрхүү дулаахан орчин таныг аажмаар хордуулж байж болзошгүй гэвэл та итгэх үү?
Бид тавилга сонгохдоо ихэвчлэн загвар, өнгө үзэмж, хямд үнийг нь чухалчилдаг болохоос биш, түүнийг ямар бодисоор будаж, яаж боловсруулсныг тэр бүр анзаардаггүй. Гэтэл зах зээл дээрх хямд үнэтэй буйдангуудын даавуун материалд "Азо будагч бодис (Azo dyes)" хэмээх химийн маш аюултай нэгдэл агуулагдаж байх магадлал туйлын өндөр байдаг байна.
Учир нь Азо будагч бодис нь өртөг маш хямд, өнгө гарах чадвар өндөртэй учраас хямд үнэтэй тавилга, хувцасны үйлдвэрлэлд маш түгээмэл ашиглагддаг. Азо будагч бодис нь дангаараа байхдаа аюулгүй ч хүний биеийн дулаан, хөлс болон арьсны бактертай урвалд орохдоо задарч, "Ароматик амин" гэх хорт нэгдлийг ялгаруулж эхэлдэг байна.
1972 оноос эхлэн Олон улсын хавдар судлалын агентлаг (IARC) азо будагч бодисоос задарч ялгардаг гол бодисууд болох "Ароматик амин" (Aromatic amines)-ийг хүний биед хорт хавдар үүсгэдэг болохыг албан ёсоор тогтоож, хамгийн аюултай буюу Нэгдүгээр зэрэглэлийн хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан байна.
Энэхүү хорт бодис нь биднийг буйдан дээрээ хэвтэж, зурагт үзэж, амарч байх үед арьсаар маань дамжин биед аажмаар шингэж ба бие организмд хуримтлагдсаар урт хугацаандаа давсаг, уушги, цусны хорт хавдар үүсгэх хамгийн том эрсдэлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл, та хямд буйдан сонгосноор өөрийгөө болон хайртай гэр бүлээ, үр хүүхдээ аажим аажмаар үхлийн аюултай өвчин рүү түлхэж байна гэсэн үг юм.
Ялангуяа хүүхдийн арьс насанд хүрэгчдийнхийг бодвол нимгэн, дархлаа нь гүйцэд хөгжөөгүй байдаг тул энэхүү хорыг илүү хурдан шингээж авдаг байна. Бидний хамгийн аюулгүй, хамгийн тухтай байх ёстой гэр орон маань хямд үнэд хууртсанаас болж ийнхүү чимээгүй үхлийг дагуулах аюултай.
Тийм учраас буйдан худалдан авахдаа зөвхөн хямд үнийг нь харалгүйгээр, даавуун бүрээс нь олон улсын эрүүл мэндийн стандарт хангасан эсэхийг батлах “STANDARD 100 by OEKO-TEX®” гэх мэт гэрчилгээтэй эсэхийг заавал шалгаж байгаарай.
Next Mebel-ийн бүх тавилгууд нь олон улсын чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан байдаг тул та ямар ч эргэлзээгүйгээр, сэтгэл амгалан сонголтоо хийх боломжтой.
