main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэХямдралтайOPPOБрэндТавилгаТоос сорогчЗурагтУгаалгын машинХөргөгч, ХөлдөөгчПлитк, Шарах шүүгээЛизингийн үйлчилгээНэкст МедиаБайгууллагад

TCL ба Sony хамтарч, дэлхийн зурагтын зах зээлд шинэ бүтцийг эрэлхийлнэ

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • TCL ба Sony хамтарч, дэлхийн зурагтын зах зээлд шинэ бүтцийг эрэлхийлнэ
TCL ба Sony хамтарч, дэлхийн зурагтын зах зээлд шинэ бүтцийг эрэлхийлнэ
2026/01/22 03:05

TCL ба Sony хамтарч, дэлхийн зурагтын зах зээлд шинэ бүтцийг эрэлхийлнэ

     ТОКИО — Sony Group Corporation телевизийн бизнесийнхээ 51 хувийг Хятадын TCL Electronics Holdings Ltd-д шилжүүлэхээр тохиролцсоноо албан ёсоор зарлалаа. Энэхүү шийдвэр нь дэлхийн зурагтын зах зээл дэх өрсөлдөх чадвараа хадгалах, үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэх стратегийн томоохон алхам хэмээн үнэлэгдэж байна.

Талуудын тохиролцооны дагуу шинээр байгуулагдах хамтарсан компанийн 51 хувийг TCL, үлдсэн 49 хувийг Sony-ийн электроникийн охин компани эзэмших бөгөөд уг компани нь Sony нэр болон BRAVIA брэндийг үргэлжлүүлэн ашиглах юм. Өөрөөр хэлбэл, Sony болон BRAVIA нэртэй дэлхий даяар борлуулагдах телевизийн бизнесийн дийлэнх үйл ажиллагааг TCL голлон хариуцах бүтэц бүрэлдэж байна.

Зах зээлийн дарамт ба стратегийн өөрчлөлт 

     Sony-ийн зурагтын бизнес сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр байр сууриа алдаж, 2025 оны 3-р сард дууссан санхүүгийн жилд телевизийн борлуулалт нь өмнөх оноос 9.6 хувиар буурч, 564.1 тэрбум иен (ойролцоогоор 3.6 тэрбум ам.доллар) болсон байна. Үүнтэй холбоотойгоор Sony ашиг багатай техник хангамжийн үйлдвэрлэлээс аажмаар ухарч, дүрс, дуу боловсруулалт, энтертайнмент, технологид илүү төвлөрөх бодлого баримтлах болсноо мэдэгдсэн. 

TCL-н өсөлт ба давуу тал 

     Харин TCL Electronics нь өнөөдөр зурагт нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус компани 2024 онд 29 сая телевиз нийлүүлж, дэлхийн зах зээлийн ойролцоогоор 14 хувийг эзэлжээ. Том хэмжээний үйлдвэрлэл, дэлхий даяарх түгээлтийн сүлжээ, өрсөлдөхүйц үнэ, техник технологи нь TCL-ийг энэ салбарын гол тоглогчдын нэг болгож Дэлхийн №2 зурагтын брэнд болж байна.  

Бүтэн гинжин хэлхээтэй хамтарсан компани       

     Шинэ хамтарсан компани нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг бүх процессыг хариуцах бөгөөд талууд 2026 оны 3-р сарын эцэс гэхэд албан ёсны гэрээг байгуулахаар төлөвлөжээ. Улмаар уг компани 2027 оны 4-р сард үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд энэ нь зохицуулалтын байгууллагуудын зөвшөөрлөөс хамаарах юм.       

     Ирээдүйн BRAVIA телевизорууд нь TCL-ийн дэлгэцийн үйлдвэрлэлийн технологи-ийг Sony-ийн дүрс, аудио боловсруулалтай хослуулах байдлаар зах зээлд гарахаар төлөвлөгдөж байна. Энэ нь чанар, өртөг, гүйцэтгэлийн шинэ тэнцвэрийг бий болгоно гэж талууд онцолжээ. 

Монголын зах зээлд 

     Дэлхийн зурагтын салбарт гарч буй энэхүү өөрчлөлт нь TCL брэндийн байр суурийг улам бэхжүүлж, ирээдүйн бүтээгдэхүүнүүдэд илүү өргөн сонголт, шинэ стандарт авчрах хүлээлт үүсгэж байна.   TCL брэндийн зурагтыг Монголд та зөвхөн Next Electronics-оос албан ёсоор худалдан авах боломжтой. 

Эх сурвалж: Japan Wire by KYODO NEWS 

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
2026/03/24 03:30Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
2026/03/20 04:41Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
2026/03/20 02:38Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
2026/03/17 08:27Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
2026/03/03 08:31International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
Нойрны чанараа сайжруулах цаг:  Өвөл хаврын зааг дээр яагаад  матрасаа шинэчлэх хэрэгтэй вэ?
2026/02/26 09:45Нойрны чанараа сайжруулах цаг: Өвөл хаврын зааг дээр яагаад матрасаа шинэчлэх хэрэгтэй вэ?
Индүүнээс яагаад ус гоождог вэ?
2026/02/24 07:41Индүүнээс яагаад ус гоождог вэ?
Ширээ дүүрэн бол сэтгэл дүүрэн - Цагаан сарын баярт зориулсан ширээ сандлыг багцын худалдаа
2026/02/13 09:28Ширээ дүүрэн бол сэтгэл дүүрэн - Цагаан сарын баярт зориулсан ширээ сандлыг багцын худалдаа
ХААН Банкны картын хөнгөлөлт 50% хүртэл
2026/02/10 01:18ХААН Банкны картын хөнгөлөлт 50% хүртэл
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт
  • Хамтран ажиллах

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Биднийг дагаарай

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Апп татах

Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999