
Хотжилт эрчимжихийн хэрээр жижиг талбайтай орон сууцанд амьдрах айл өрхийн тоо нэмэгдсээр байна. Талбай багатай ч тав тухтай, зохион байгуулалт сайтай орчин бүрдүүлэхэд хоолны ширээний зөв сонголт маш чухал үүрэгтэй. Учир нь хоолны ширээ бол зөвхөн хооллох зориулалттай биш, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, өдөр тутмын харилцааны төв цэг юм.
Энэ нийтлэлээр бид жижиг орон сууцанд орон зай хэмнэсэн, уян хатан, практик хоолны ширээний шийдлүүдийг танилцуулж байна.
Жижиг орон зайд хоолны ширээ сонгохдоо юуг анхаарах вэ?
Жижиг талбайд тохирсон ширээ сонгохын тулд дараах үндсэн хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй.
Сунадаг ширээ нь жижиг орон сууцанд хамгийн их эрэлттэй шийдэл юм.
Сунадаг хоолны ширээ нь жижиг орон сууцанд хамгийн их эрэлттэй, уян хатан шийдэлд тооцогддог. Өдөр тутмын хэрэглээндээ авсаархан хэмжээтэй байж, зочин ирэх, гэр бүлийн баяр ёслолын үед ширээний гол хэсгийг сунган багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой нь жижиг талбайтай айл өрхөд бодит давуу тал болдог.
Орчин үеийн сунадаг хоолны ширээнүүд MDF, HPL, керамик зэрэг удаан эдэлгээтэй материалтай хосолж, цэвэрлэгээ арчилгаа хялбар, дизайн хувьд ч интерьерийг дэмжсэн шийдэл болж чаддаг. Иймээс сунадаг ширээ нь жижиг орон сууцанд зай хэмнэхээс гадна амьдралын хэв маягт уян хатан нийцэх ухаалаг сонголт юм.
Дугуй болон зууван хэлбэртэй ширээ нь гэр бүлийн харилцааг илүү дотносуулдаг.
Жижиг орон зайд тэгш өнцөгт ширээ заримдаа барзгар, шахмал мэдрэмж төрүүлдэг. Харин дугуй болон зууван хэлбэртэй ширээ нь орон зайг илүү уужим харагдуулдаг. Хөдөлгөөнд саад багатайгаас гадна хурц өнцөггүй тул бага насны хүүхэдтэй айлд аюул багатай. Мөн дугуй ширээ нь гэр бүлийн харилцааг ойртуулж, илүү дулаан уур амьсгал бүрдүүлдэг давуу талтай.

Материалын сонголт:Хөнгөн хэрнээ бат бөх байх нь хамгийн чухал
Жижиг орон сууцанд хоолны ширээ сонгохдоо дизайнаас гадна материалын зөв сонголт хийх нь хамгийн чухал. Учир нь талбай багатай орчинд тавилга байнга хөдөлгөөнд орж, өдөр тутмын хэрэглээ илүү идэвхтэй байдаг тул хэт хүнд, эсвэл амархан элэгдэх материал тохиромжгүйд тооцогдоно. Иймээс хөнгөн атлаа бат бөх, арчилгаа багатай материал нь жижиг орон сууцанд хамгийн зөв шийдэл болдог.

MDF тавцан – Тэнцвэртэй, практик сонголт
Өндөр нягттай MDF хавтан нь жин багатай хэрнээ хэлбэрээ сайн хадгалдаг, тогтвортой бүтэцтэй материал юм. Чийг, температурын өөрчлөлтөд харьцангуй тэсвэртэй тул гал тогоо, зочны өрөөнд өргөн хэрэглэгддэг. Өдөр тутмын хэрэглээнд зураас бага авдаг, цэвэрлэгээ хийхэд хялбар нь гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой давуу тал юм.
Керамик тавцан – Бат бөх, орчин үеийн шийдэл
Керамик тавцан нь орчин үеийн интерьерийн чиг хандлагад нийцсэн, өндөр бат бөх материал юм. Халуунд тэсвэртэй, зураас авах нь бага, өнгө алдахгүй шинж чанартай тул урт хугацаанд анхны төрхөө хадгалдаг. Хэдийгээр MDF-ээс жин ихтэй ч сунадаг ширээтэй хослох үед тогтвортой байдал, даацын хувьд давуу тал үүсгэдэг. Жижиг орон сууцанд цэвэрхэн, минимал харагдах байдал бүрдүүлэхэд керамик тавцан оновчтой сонголт болдог.
Материал ба орон зайн уялдаа
Жижиг орон сууцанд зориулсан хоолны ширээний материал нь зөвхөн бат бөх байхаас гадна орон зайг том харагдуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Цайвар өнгө, гөлгөр гадаргуу, нарийн хийцтэй материал нь өрөөг илүү уужим, цэгцтэй харагдуулдаг. Иймээс материалын сонголт нь зөвхөн эдэлгээ бус, орчны нийт мэдрэмжийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог.
Жижиг орон сууцанд амьдрах нь тав тухаас татгалзана гэсэн үг биш. Next Mebel-ийн сунадаг хоолны ширээнүүд нь өдөр тутмын хэрэглээнд авсаархан хэрнээ, зочин ирэх үед эсвэл гэр бүлийн цугларалтад тань нэмэлт зайг хялбархан бүрдүүлэхэд туслах дараах ширээнүүдийг танд зөвлөж байна.