main logologo
Харьцуулах

Хадгалсан

Сагс

УрамшууллуудШинэХямдралтайOPPOБрэндТавилгаТоос сорогчЗурагтУгаалгын машинХөргөгч, ХөлдөөгчПлитк, Шарах шүүгээЛизингийн үйлчилгээНэкст МедиаБайгууллагад

2026 оны гал тогооны ширээний трэнд хаашаа чиглэж байна вэ?

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • 2026 оны гал тогооны ширээний трэнд хаашаа чиглэж байна вэ?
2026 оны гал тогооны ширээний трэнд хаашаа чиглэж байна вэ?
2025/10/24 09:18

2026 оны гал тогооны ширээний трэнд хаашаа чиглэж байна вэ?

2026 онд хоолны өрөөний ширээ бол зүгээр нэг тавилга бус, гэрийн гол төв, гоо сайхны илэрхийлэл болон хувирч байна. Дизайнерууд тансаг хэв маягийг практик хэрэглээтэй уялдуулан, орчин үеийн гэрийн хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг санал болгож буйг Decorilla.com онцолжээ.

Ингээд ирэх оны хоолны ширээний гол чиг хандлагуудыг танилцуулж байна.

1. Энгийн сууринаас татгалзаж, уран баримал мэт хөлтэй ширээ сонгоорой

2026 онд ширээний хөл зөвхөн тулгуур биш, харин гоёлын элемент болон хувирч байна. Нарийн сийлбэртэй мод, уран геометрийн хэлбэр, эсвэл металл хийцтэй суурь нь ширээг ердийн хэрэгцээнээс илүү урлагийн бүтээл мэт харагдуулна. Эдгээр шийдэл нь өрөөнд онцгой фокус бий болгож, хооллох орчинг илүү сонирхолтой болгох юм.

Бидний онцлох санал

2. Байгалийг санагдуулахуйц материал

Ирэх онд дизайнерууд тогтвортой хэрэглээ болон байгалийн уур амьсгалд ээлтэй материалд илүү анхаарч байна.

  • Байгалийн дулаан өнгө: Царс, хушга зэрэг модон материал давамгайлах бөгөөд өнгөлгөө нь модны байгалийн ширхэг, өнгийг тодотгосон, бага гялалзсан зөөлөн бордуу өнгөтэй байна. 
  • Тансаг текстур: Мод, металл, дахин боловсруулсан материал болон байгалийн чулууг хослуулсан шийдлүүд давамгайлна. Ялангуяа гантиг тавцан ба минималист металл суурь нь орчин үеийн тансаг мэдрэмжийг төрүүлэх болно. 

Бидний онцлох санал

3. Олон үйлдэлт ухаалаг хэрэглээ

Орчин үеийн гэр бүлд хоолны өрөө нь зөвхөн хооллох газар биш ажиллах, суралцах, зэрэг олон төрлийн хэрэглээ бүхий орон зай болоод байна.

  • Сунадаг ширээ: Хязгаарлагдмал зайд хамгийн тохиромжтой шийдэл. Хэрэглээгүй үедээ авсаархан, хэрэглэх үедээ сунаж томордог энэхүү шийдэл нь практик байдлын шинэ стандарт болж байна. 
  • Гэрэлтүүлгийн уран зохиомж: Нэг том люстрийн оронд олон жижиг дүүжин гэрэлтүүлгийг янз бүрийн өндрөөр байрлуулж, уран бүтээл мэт орчны уур амьсгал бүрдүүлэх чиг хандлага давамгайлна. 

Бидний онцлох санал

2026 оны хоолны өрөөний ширээний чиг хандлага нь байгалаас санаа авсан загварлаг, функциональ байдлыг нэгтгэсэн ухаалаг шийдлүүдээр тодорно. Энгийн ширээнээс илүү гэр бүлийн халуун дотно уур амьсгал, хувь хүний өнгө төрхийг илтгэх гэрийн интьерээр дизайны гол дүр нь болж байна.

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
2026/04/03 03:01Шүүгээнд нуугдсан 10 тэрбум гар утас
Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
2026/03/24 03:30Санхүүгийн дарамтгүйгээр гэрээ бүрэн тохижуулаарай-0.0.6 урамшуулал сунгагдлаа
Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
2026/03/20 04:41Матрасны олон төрлүүд: Аль матрас таны нойр болон нуруунд хамгийн тохиромжтой вэ?
Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
2026/03/20 02:38Дэлхийд цэвэр ус ховордож байна: Та усаа хэрхэн хэмнэдэг вэ?
Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
2026/03/17 08:27Эр цэргийн баярын бэлэгтэй урамшуулал
International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
2026/03/03 08:31International Women's Day: Талархал цэцэглэдэг өдөр
Нойрны чанараа сайжруулах цаг:  Өвөл хаврын зааг дээр яагаад  матрасаа шинэчлэх хэрэгтэй вэ?
2026/02/26 09:45Нойрны чанараа сайжруулах цаг: Өвөл хаврын зааг дээр яагаад матрасаа шинэчлэх хэрэгтэй вэ?
Индүүнээс яагаад ус гоождог вэ?
2026/02/24 07:41Индүүнээс яагаад ус гоождог вэ?
Ширээ дүүрэн бол сэтгэл дүүрэн - Цагаан сарын баярт зориулсан ширээ сандлыг багцын худалдаа
2026/02/13 09:28Ширээ дүүрэн бол сэтгэл дүүрэн - Цагаан сарын баярт зориулсан ширээ сандлыг багцын худалдаа
ХААН Банкны картын хөнгөлөлт 50% хүртэл
2026/02/10 01:18ХААН Банкны картын хөнгөлөлт 50% хүртэл
Дэлгүүрийн байршил
Бэлгийн карт
7719-9999
Нүүр
Хадгалсан
Сагс
Хэрэглэгч

Footer

Компани

  • Бидний тухай
  • НУТ ба БОНЗ-ын бодлого
  • Нээлттэй ажлын байр
  • Цахим бэлгийн карт
  • Хамтран ажиллах

Тусламж

  • Дэлгүүрийн байршил
  • Бараа захиалах заавар
  • Хэтэвч
  • Асуулт хариулт

Үйлчилгээ

  • Нууцлалын бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Буцаалтын нөхцөл
  • Баталгаат засварын нөхцөл

Холбоо барих

  • 7719-9999
  • contactcenter@next.mn
  • Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хан-Уул дүүрэг, Хаан тауэр 7 давхар

  • Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

    Биднийг дагаарай

    Апп татах

    © 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Powered by